ҮГҮЙЛЭН САНААД БАЙНА

2007-08-31 08:44
Зүрх минь чамайг санаад гансарч өнжөөд байна
Зүүд нойрны эргүүлэг дундаас юу ч олохгүй манаад
Зөв буруу итгэлийн дундуур яахаа ч мэдэхгүй туучаад
Зөвхөн чамаас бусдаар бодлоо цэгцэлж ядсан ч
Зүс царайны чинь сайхныг сэтгэлээсээ гаргаж дийлэхгүй нь

Нойр минь чамайг үгүйлээд хулжиж хоноод байна
Түмэн бодлын манан дунд юугаа ч мэдэхгүй  гиюүрч
Төөрөлдсөн сэтгэлийн нугачаан дундуур хаачхаа ч мэдэхгүй тэнүүчлээд
Түрүүлгээ харан дэрэн дээрээ нүдээ анин шигдсэн ч
Төгс сайхан биеийг чинь бодлоосоо салгаж чадахгүй нь

Сэтгэл минь чамайг хүсээд үгүйлэн санаад байна
Явдал гишгэгдлийн мөрөн дундуур хаачхаа ч мэдэхгүй алхлаад
Яруухан дууны эгшгэн дундаас өнгөө ч олохгүй аялаад
Ямар ч бодлын үзүүргүй тайван амьдаръя гэхээр
Янаглал энхрийллийн таашаал чинь яагаад ч хүслээс холдохгүй н
ь
Ангилал : шүлэг | Нийтэлсэн : Soyko | Уншсан (263) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. tseegii :
    2009-12-23 20:38

    wow nice

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.