\ mypoems : Эр хүн чиний л хоолойд дуугарахсан

Эр хүн чиний л хоолойд дуугарахсан

2008-03-18 11:18
Эх орондоо өргөсөн тангаргийн үгсийн хэмнэлтэй
Эр цэргийн уухай нь болчоод чиний л хоолойд дуугарахсан
Эзгүй талд адуу хураан салхиар хөгжимдсөн
Идэрхэн залуусын исгэрээ нь болчоод чиний л хоолойд дуугарахсан

Буяны мөрд сэтгэл өргөн гэгээрлээр ариуссан
Бурханы шавь нарын маань нь болчоод чиний л хоолойд дуугарахсан
Будан хөхөлдөх намрын навчсаар сэтгэл гундсан
Буурал өвгөдийн захиас нь болчоод таны л хоолойд дуугарахсан

Наадмын дэвжээнд торгон өмсгөлөөр дэнжийг чимсэн
Начны цолын чимэг нь болчоод засуулчийн  хоолойд дуугарахсан
Намрын хуримд хурсан олныг айргаар шахсан
Найрын сөнчийн дугараа нь болчоод чиний л хоолойд дуугарахсан

Атгахан чихрээр хөлд орох хүүгээ өхөөрдсөн
Аавын сэтгэлийн урам нь болчоод чиний л хоолойд дуугарахсан
Алаг нүдэн бүсгүйн харцаар зүрхээ гоёсон
Амраг залуугийнхаа шүлэг нь болчоод  чинийхээ л хоолойд дуугарахсан

                    A.Soyko
Ангилал : шүлэг | Нийтэлсэн : Soyko | Уншсан (600) | Өмнөх бичлэг |

Сэтгэгдэл

  1. БОЛОРХОН :
    2009-01-30 23:39

    Соёко хөгшөөн шүлгээ их бич тэхүү, Хөх-эгшинийхний өмнөөс толгой мэдэж даалгавар өгч байгаам шүү. ккк

  2. жаагий :
    2008-10-08 11:28

    их сайхан болсон бна

  3. Munuya :
    2008-09-06 15:13

    Saihan shuleg boljee sain saihan buhniig husie....

  4. Bolorhon :
    2008-07-31 10:38

    Tsaw tsagaahan gynigaar yleeh zarimdaa yaw yagaahan gantsaardald hutluh bas tsenherhen yhaaral tiish yrin dyydah /ungu ungu hoslyyj chadah/ tanii setgeliin egshig ytas hezee huglugduhiig huleej syygaa shyy. Ydahgyi hugluurei.

  5. Boloroo :
    2008-04-10 22:16

    Mash saihan boljee. henii ch setgeegui talaas harj bichjee. gaihaltai

Сэтгэгдэлийн тоо : 5

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.