\ mypoems : Би дуртай

Би дуртай

2008-02-01 10:40

Сүүн зам татуулсан бодлын гэгээн зүг рүү
Шүлгэн хэмнэл мөрлөн сэтгэлээрээ зорчих дуртай
Сүсэг бишрэлдээ найдан үйлээ үнэн болгох гэж
Сүүдрийн хөшгийг хаасан наранд адислах дуртай

Өнөөдрийн хэлсэн үгний үнэ цэнийг мэдрэх гэж
Үнэн худлыг дэнслэх цаг хугацааг хүлээх дуртай
Ашид бэлгэдэх олзыг гадагш гаргахгүй гэхдээ
Алгаан бусдад дэлгэлгүй атгаж явах дуртай

Хайр энэрэл дагуулсан  цагаан замын эх рүү
Халуун үгсийг тэрлэн зүрхээрээ аялах дуртай
Хараа хол амьдралд заяа тэгш яваг гэж
Хайнгадуухан аялсан ч гэлээ бүтэн дуулах дуртай

Хувиршгүй сэтгэл тээсэн хайртай хүнийхээ зүрхйг
Хуудуу үгсээр хэмлэлгүй дотогшоо залгилах дуртай
Хувь заяа доголонгүй тэнцвэр хөлтэй явах гэж
Хундага дүүргэсэн дарсыг хоёронтоо хөнтрөх дуртай

          A.Soyko

Ангилал : шүлэг | Нийтэлсэн : Soyko | Уншсан (591) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. allegro :
    2010-02-18 11:57

    ih goy shuleg bichdeg yum bnaa amjilt husii

  2. munuya :
    2008-03-15 11:39

    hi goe boljee ulam ihiig hiij buteegeerei..blog chini mash saihan boljee....amjilt

  3. Болорхон :
    2008-02-21 05:11

    Сайхан шүлгүүдтэй шүү. Зүрх сэтгэлд минь чимээгүйхэн шивнэж нэгийг учирлах бодлын цуурай чинь алсад хүрэг ээ. Чамд амжилт хүсъе. Блогоор чинь байнга ордог шүү ирэх болгонд шинэ бэлэгтэй байгаасай гэж хүлээнэ.

  4. Amarsaikhan :
    2008-02-12 08:46

    Xoyor togtoochikhoor gurav bolgoomoor. Gurav togtoosnii daraa dorov yamaar bodogdood boldoggui zolig shuu

  5. oyunaa :
    2008-02-04 06:22

    Bi bol es uym gej bodood gurvantai hontroh durtai gesen he he. Estoi goe boljee. Chinii shulgiig unshih durtai shuu. Chamd amjilt hucie!

Сэтгэгдэлийн тоо : 5

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.