\ mypoems : Чам руу би очно

Чам руу би очно

2007-11-25 13:38
Чив чимээгүй бүүдгэр тэнгэрийн саранд аялаад
Чилтэл бодоод ч хариу нь үгүй хайрыг хүсээд
Чихнээ ойрхон амрагийн дуугаар хоолойгоо чийглээд
Чиний нэрээр энэ үдшийг дүүргэж хонолоо

Бичиж амжаагүй шүлгийн мөрүүдээ  шив шинэхнээр нь чамдаа зориулъя
Бээр сонстох оддын аялгууг тов тодхоноор нь чамдаа илгээе
Битүүрч хонох сарны туяаг ив илхэнээр нь чам руу тусгая
Би чинийх болох тэр өдөр нүв нүцгэнээрээ чам руу очъё

                  A.Soyko
Ангилал : шүлэг | Нийтэлсэн : Soyko | Уншсан (539) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. жц" :
    2008-06-09 02:46

    сак шүлэг шүү

  2. bayarmagnai :
    2007-12-30 09:37

    mash saihan bolj oo nice. eniig l helhiig hvsch bailaa

  3. ,,, :
    2007-12-05 20:21

    chi zohiov uu esvel copy duu

  4. nj :
    2007-11-25 14:57

    vnen cak shvleg bna

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.