ХҮҮ МИНЬ НАМАЙГ САНАЖ БАЙНА

2007-11-09 14:02
Үйл нь дагадаг хорвоогийн
Үрчлээ бүхнийг алгасалгүй гишгэсэн ч
Үрдээ тэмүүлэх сэтгэл минь
Үхлийг давах хүч болдог юм

Харанхуй шөнийн айдас дунд
Хар сүүдэр мөшгөн дагасан ч
Халуун энгэртээ хүүгээ тэврэхээр
Хайр минь гэрэл болж жавар үргээдэг юм


    Хүү минь намайг санаж байна

Мээмээ барьдаг  байсан бяцхан гараараа
Миний ээж хамгийн хөөрхөн гэж бичиж явуулжээ
Мэгштэл уйлаад хормойд зүүгддэг том том нулимсаараа
Мнийн ээж хамгийн ухаантай гэж урам хайрладаг болжээ

Хүссэнээ авдаг дураараа зангаа хэзээ гээчнхээд
Хүүдээ зовсны хэрэггүй гэж ижийгээ аргадах ухаан суугаа вэ
Өдөр алгасан холдож үзээгүй эрх шар үр минь
Өөр хэнийг ч биш ганцхан ээжийгээ санаад байна гээд уйлж байна

    Хүний нутагт чинийхээ төлөө ээж нь ирэхдээ
    Хүүхэд занг чинь аваад явснаа мэдсэнгүй ээ......
Ангилал : шүлэг | Нийтэлсэн : Soyko | Уншсан (547) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. baa :
    2008-11-15 23:02

    chamd saihan bvhniig hvsie

  2. Мичидмаа :
    2008-08-24 13:49

    Хүний нутагт чинийхээ төлөө ээж нь ирэхдээ Хүүхэд занг чинь аваад явснаа мэдсэнгүй ээ...... Бүлтгэр үрсийг минь бурхан ивээн тэтгэж яваа.

  3. Nominjin :
    2007-12-22 01:22

    yamar saihan bichee be amjilt and min

  4. soba :
    2007-11-28 14:40

    Ix saixan bichsen bna. Ulam saak bicheerei. SOYKO. Chamd amjilt xvsie.Okey

  5. anurad :
    2007-11-16 06:04

    soyko chamd amjilt shuu ok

  6. 000 :
    2007-11-12 09:52

    unen goy buh eej nar hoorhii adilhan zuderch ywaa da

Сэтгэгдэлийн тоо : 6

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.