НАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДНА ГЭЖ ҮҮ
2007-11-09 14:01
Гэрийнх нь гадаа алгаа бүлээцүүлж хөлөө хавсран зөндөө л зогссон байлгүй
Гэгэлзсэн сэтгэлээ дарж ядан хайрандаа уусан жаргал гэгчийг амталчихаад
Гэрэл гийсэн сайхан айл болж амраг хосоор өрх нэмчихээд
Гэнэн залуугийн алдаа болгож гэргийгээ хаяхад амархан байсан уу
Бусдын харцнаас харамлан байж өөрийн өмч шиг эдэлчихээд
Бундан зүрхийг хайлуулан байж дэр нэгтгэн бүл нэмчихээд
Бууж мордох газар минь ганцхан чамдаа л гэж амласан л байлгүй
Буцах хаяггүй захидал шиг гэрээ мартахад амархан байв уу
Нандин хэмээсэн хайраа замын хажууд чулуудчихаад
Нар тоссон өглөө бүрээр намайг хайрлаж чадна гэж үү
Намрын навч шиг үгсээр хэзээ нэг хийсгэчихээд
"Насны ганцхан хайрандаа" дахиад л мордохыг хэн мэдэхэв дээ

Сэтгэгдэл
gnt :
dajgui bolson bna. amjilt husie.
:
uneheer yum boduulj bna shuu ! saihan bolj
aa :
saihan shvleg bna amjilt hvsie
so :
dajgvi shvleg bna vneniig bichej..
Сэтгэгдэл бичих