Цаг нь болохоор...

2007-11-09 13:50
Өнгөний сайханд шунаж өөрийгөө тойглосон амьдрал чинь
Өдөр өнгөрөхийн тоогоор жаргал бишийг ухаарах үед
Санаж бэтгэрсэн сэтгэл чинь уяанаасаа тэгэхэд алдрах вий
Салж хагацсан хайраа эргэж ирэхийг гуйх вий
Өнчирч өөнтөглөсөн сэтгэлээ дахин нэг тольдох вий
Өнгөрч баларсан амьдралдаа дахин алхахыг хүсэх вий
Хүлээж аргадсан болзоогоо хүнийх байгаагүйд харамсах вий
Хөхөө шиг хаясан үрээ минийх гэдгээ санах вий

Тэр үед чамд юу ч үгүй хоосон жаргал байна
Тэмцээд ч нэмэргүй амьдралд чи ялагдсан байна
Надад харин тэгэхэд зовлонг давсан их жаргал байна
Нар халхлан инээх ханхар уул шиг хүү минь байна
                   *.*****
Ангилал : шүлэг | Нийтэлсэн : Soyko | Уншсан (499) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. misty :
    2008-04-04 03:04

    :) гоё шүлэг байна

  2. Animaa :
    2007-12-18 06:26

    Saihan shulegtei ymaa busgui min amjilt

  3. Зочин :
    2007-11-20 15:09

    Дажгүй

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.