\ mypoems : шүлэг

шүлэг

Дурлалд чинь би нэрээ дэвшүүлье
Дугуй толийг хөлсний мананд цан цохитол чамтай өнжье
Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшгэлтэл шөнийг өнгөрөөе
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе

Хэлнийхээ шүргэлтийг чихний чинь омгонд ээмэглэн хонуулъя
Хэнхдэгний чинь товчийг алганыхаа хонхорт гижигдэн хонуулъя
Хэний ч мэдэхгүй могой бүжгээр тэврэлдэн хоное
Хэнд ч үлдээх зай завсаргүй үнсэж хоное

Нуруу дамжин биеийг чинь илбэн сэрлийг чинь өдөөе
Нуух юмгүй хувцсаа тайчилцан нэгнээ таалъя
Нүцгэн эсээрээ диваажингийн үүдийг хамтдаа нээе
Нүгэл биш ээ, дурлалаас эхлэлтэй хайрын бүжиг...
Бичлэгийн тоо : 37 | Дэлгэцэнд : 1-10

Эр хүн чиний л хоолойд дуугарахсан

2008-03-18 11:18
Эх орондоо өргөсөн тангаргийн үгсийн хэмнэлтэй
Эр цэргийн уухай нь болчоод чиний л хоолойд дуугарахсан
Эзгүй талд адуу хураан салхиар хөгжимдсөн
Идэрхэн залуусын исгэрээ нь болчоод чиний л хоолойд дуугарахсан
Нийтэлсэн : Soyko | Уншсан (600) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Би дуртай

2008-02-01 10:40
Хайр энэрэл дагуулсан  цагаан замын эх рүү
Халуун үгсийг тэрлэн зүрхээрээ аялах дуртай
Хараа хол амьдралд заяа тэгш яваг гэж
Хайнгадуухан аялсан ч гэлээ бүтэн дуулах дуртай
Нийтэлсэн : Soyko | Уншсан (591) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Ахиад хайр гэдгийг амсаад ч яах билээ

2007-12-25 13:46
Ахиад хайр гэдгийг амсаад ч яах билээ
Амьдрал зүгээр л шинээр эхлэг...
Нийтэлсэн : Soyko | Уншсан (744) | Сэтгэгдэл ( 11 ) | Дэлгэрэнгүй

Харцаараа ч болов эрхлүүлэх юмсан даа

2007-12-12 11:57
...Таныгаа ээжийн охин гэдгийг мартжээ
Танхилхан насныхаа босгонд эхийн хайраас хагацаж
Тал дүүрсэн харцанд тань гуниг суусныг мэдээгүй ээ
Тайтгарч уйлах нулимс тань ээжийнхээ энгэрээс тасарч
Тавиланг үүрсэн амьдралд тань сүүдэр буусныг мэдрээгүй ээ
Нийтэлсэн : Soyko | Уншсан (481) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Чам руу би очно

2007-11-25 13:38
Чив чимээгүй бүүдгэр тэнгэрийн саранд аялаад
Чилтэл бодоод ч хариу нь үгүй хайрыг хүсээд
Чихнээ ойрхон амрагийн дуугаар хоолойгоо чийглээд
Чиний нэрээр энэ үдшийг дүүргэж хонолоо
Нийтэлсэн : Soyko | Уншсан (539) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Жинхэнэ Монгол хөдөөний залууст...

2007-11-25 13:19
Хөдсөн дээлийг хөөргөж бүсэлж сураагүй бол
Хөдөө явж мал маллаж үзээгүй бол
Хөхүүр бүлж айраг исгэж чадахгүй бол
Хөх Монголын үрс биш юм гэнэ ээ хотынхон
Нийтэлсэн : Soyko | Уншсан (670) | Сэтгэгдэл ( 18 ) | Дэлгэрэнгүй

ХҮҮ МИНЬ НАМАЙГ САНАЖ БАЙНА

2007-11-09 14:02
  Хүний нутагт чинийхээ төлөө ээж нь ирэхдээ
    Хүүхэд занг чинь аваад явснаа мэдсэнгүй ээ......
Нийтэлсэн : Soyko | Уншсан (550) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

НАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДНА ГЭЖ ҮҮ

2007-11-09 14:01
Гэрийнх нь гадаа алгаа бүлээцүүлж хөлөө хавсран зөндөө л зогссон байлгүй
Гэгэлзсэн сэтгэлээ дарж ядан хайрандаа уусан жаргал гэгчийг амталчихаад
Гэрэл гийсэн сайхан айл болж амраг хосоор өрх нэмчихээд
Гэнэн залуугийн алдаа болгож гэргийгээ хаяхад амархан байсан уу
Нийтэлсэн : Soyko | Уншсан (621) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Цаг нь болохоор...

2007-11-09 13:50
Надад харин тэгэхэд зовлонг давсан их жаргал байна
Нар халхлан инээх ханхар уул шиг хүү минь байна
Нийтэлсэн : Soyko | Уншсан (505) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Хүлээнэ ээ

2007-10-22 14:11
Сэтгэлээ би чамд зориг гарган нээсэн
Сэм горьдож хайрыг чинь хүлээнэ гэдгээ хэлсэн
Бүсгүй бардам аалиа чиний л сэтгэлд гээчихээд
Бүдэрч унахгүйн тулд чамайг л түших гэсэн юм
Нийтэлсэн : Soyko | Уншсан (594) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >  Last ›